Шууд--:--:--
Aravt News
← Нүүр хуудас руу буцах
МОНГОЛ

Гэрэгэ Системс e-ID Mongolia платформыг танилцуулж, цахим гарын үсгийг нэвтрүүллээ

Гэрэгэ Системс e-ID Mongolia платформыг танилцуулж, цахим гарын үсгийг нэвтрүүллээ
iKon.mn - Шинэ мэдээ2 өдрийн өмнө1 мин унших

Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч Гэрэгэ Системс ХХК нь "IT World '26" арга хэмжээний үеэр цахим тоон гарын үсгийн шинэ платформ "e-ID Mongolia"-г албан ёсоор нэвтрүүллээ. Монгол Улсын тусгай зөвшөөрөлтэй итгэлцлийн үйлчилгээ үзүүлэгч (Certification Authority) болох Гэрэгэ Системс ХХК-ийн хөгжүүлсэн энэ систем нь иргэн болон хуулийн этгээдийг цахим орчинд найдвартай танин баталгаажуулж, 100 хувийн хүчин төгөлдөр тоон гарын үсгээр цахим хэлцэл хийх боломжийг олгож байна. Омнө нь иргэд болон компаниуд гэрээ байгуулах, санхүүгийн үйлчилгээ авахын тулд салбар дээр биечлэн очиж цаасан баримт бүрдүүлэх шаардлагатай байсан. Цахим шилжилтийн энэ үед e-ID Mongolia платформ нь ухаалаг гар утсаар хэрэглэгчдийг танин баталгаажуулж, гарын үсгийг цахимаар орлуулах замаар цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн үр ашиггүй зарцуулалтыг багасгаж байна. Платформ нь нэмэлт төхөөрөмж шаардлагагүй, гар утсаар шууд идэвхжүүлэх боломжийг олгож байгаа нь үндсэн давуу тал юм. Гэрэгэ Системс ХХК нь цаасны хэрэглээг багасгаж, дижитал таних системийг өргөтгөх кампанит ажлыг эхлүүлээд байна. Эх сурвалж: ikon.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#eIDMongolia
Telegram суваг

Дэлхийн мэдээг цаг тутамд Telegram-аар

Bloomberg, Reuters, WSJ, CNBC эх сурвалжуудын онцлох мэдээг Монгол хэлээр, өдөрт 10 удаа. QR код-оор скан хийгээд эсвэл шууд нэгдээрэй.

Aravt News Telegram суваг QR код — t.me/OrangeNewsMN

Сканнаар нэгдэх