МОНГОЛ
Binance халдлагад орсон: хакерууд $6.3 тэрбум хулгайлахдаа ажлын ярилцлага ашигласан

iKon.mn - Шинэ мэдээ3 өдрийн өмнө1 мин унших
Binance криптовалютын биржээс $6.3 тэрбум хулгайлсан хакерууд сошиал инженерчлэл (social engineering) буюу хүмүүсийн сэтгэл зүйд тулгуурласан хууран мэхлэх аргыг ашиглан компанийн системд нэвтэрсэн болохыг илрүүлснээ.
Binance-ийн мэдээлснээр халдлагын үеэр хакерууд ажлын байр хайх албан ёсны платформ дээр гарсан зарлалыг ашиглан компанийн инженеруудтай холбогдож, компанийн төлөөлөгч гэж өөрсдийгөө танилцуулсан. Энэ нь фишинг (phishing) зэрэг аргуудыг багтаасан нарийн зохион байгуулалттай, олон үе шаттай ажиллагаа байсан гэнэ.
Хакерууд хортой программ хангамж ашиглан Binance-ийн инженерүүдийн компьютерт нэвтэрч, дараа нь биржийн хэтэвчнээс олон тэрбум ам.долларын үнэ бүхий криптовалютыг гаргаж авах боломжийг олгох хэрэгслүүдийг хяналтдаа авчээ.
Binance үүнийг "ноцтой бөгөөс маш нарийн зохион байгуулалттай халдлага" гэж нэрлээд, дэлхийн хамгийн том криптовалютын биржийн хамгаалалтыг давж нэвтэрсэн энэ үйл ажиллагаа болох ёсгүй байсныг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан байна.
Эх сурвалж: ikon.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#Binance
